Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Барслхагва: Японы алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж, олон зүйл сурлаа

Огноо
Унших
1 минут 36 секунд

Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагвын дүр бүтээсэн Японы “Vivant" киноны сүүлийн анги өчигдөр цацагджээ. Энэ талаар жүжигчин Б.Барслхагва өөрийн цахим хуудастаа "Японд очиж тоглосон киноны маань сүүлийн анги өчигдөр гараад дууслаа. Яг л хүүхэд байхдаа зуслангаас гэрлүүгээ буцахдаа авдаг байсан гунигтай мэдрэмж төрж байна. Дассан найзууд, хөөр баяр дүүрэн байсан өдрүүдээ санаад гуниг төрдөг шүү дээ. Анх зураг авалтын хувиараа хараад бүтэн есөн сарын ажил хэзээ дуусна даа гэж бодож байлаа. Гэтэл ингээд дуусчихлаа. Гайхамшигтай хүмүүстэй танилцаж нэг баг болон ажилалаа. Миний амьдралын мартагдашгүй нэг хэсэг байлаа. Японы алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж олон зүйл сурлаа. Япон хүмүүсийн бусдыг хүндлэх чанарыг биширсэн. Найруулагч Фүкүзава сан. Продюсер Ида сан, Огота сан болон Wayo Earth компаны захирал Окуна сан. Мөн Номадиа пикчерсийн продюсер Наранбат нартаа талархал дэвшүүлж байна. Мэдээж “VIVANT” киног шимтэн үзэж дуусгасан үзэгчиддээ маш их баярлалаа. Гайхамшигтай аялал байлаа" хэмээн нийтэлсэн байна.

Тус кинонд Б.Барслхагва гол дүрийн жүжигчний араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрийг чадварлагаар бүтээж, япончуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн юм.

Тариаланчид тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, зохицуулалт хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад уламжиллаа
Тариаланчид тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, зохицуулалт хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад уламжиллаа
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц