Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Өлзийбат: Хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ ирэх сард бэлэн болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

"Тавантолгой Түлш" компаниас “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, худалдан борлуулалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Галлагааны улиралын нөөц бүрдүүлэлтийн ажлын хүрээнд 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөө гаргасан байсан бол өнөөдрийн байдлаар 119 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Энэ жил зүүн үйлдвэр дээр гол ачааллаа авч ажиллаж байгаа.

Харин 2023 онд 539,628 тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор нөөц бүрдүүлэн ажиллаж байна" гэв.

Мөн үргэлжлүүлэн, "Хагас коксын шахмал түлш үйлдвэрлэх туршилтын ажил өнгөрсөн хавраас хойш хийгдсэн. Туршилтын ажил бүрэн дууссан. Энэ жилийн хувьд 12 дугаар сараас нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт нэг сарын хугацаанд хэсэгчилсэн бүсэд туршилт хийхээр болсон.

Түүнчлэн хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ ерөнхийдөө бэлэн болсон. УУХҮЯ-ны зөвлөлөөр хэлэлцэгдэж байгаа, ирэх 10 дугаар сард бэлэн болно. Хагас коксын үйлдвэрийн хүчин чадал Багануурын уурхайг түшиглэж баригдаж байгаа. Тэгэхээр жилд 1,2 сая тонн нүүрсийг хагас коксжуулж, 600-650 мянган тонныг гаргаж авах ТЭЗҮ боловсруулагдаж байгаа" хэмээсэн юм.

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 7 дүүргийн 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 7 дүүргийн 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.