Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Г.Батхүү агсны хэрэгт холбоотой гэж санамсаргүй хэлчихэв үү эсвэл...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 53 секунд

Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан маш урт захидал илгээсэн нь бараг л бүх мэдээллийн сайтаар гарч, нийгэм, улс төрийн хүрээнд багагүй ярианы сэдэв болсон. АН-ын эрх барьж явсан үеийн хоорондын зөрчил, улс төрийн асуудлыг тэрээр хөндснөөс гадна төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны талаар маш ноцтой зүйлийг дурдав. Тодруулбал

Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа гэж мэдэгдэв.

Тэр хэлэх гэж хэлэв үү? Хэл нь хальтраад хэлэв үү? Гэдэг асуулт хариулт нэхсээр үлдэв. Ямар нэгэн баримт сэжүүргүйгээр төрийн тэргүүнээ ийм ноцтой хэрэгт гүтгэнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэрвээ хардах үндэслэл баримт байгаа бол түүнийгээ олон нийтэд ил болгох л ёстой. Харин Ерөнхий Х.Баттулга Г.Батхүү агсантай тийм ч таатай харьцаатай байгаагүй нь үнэн юм.  

Ерөнхийлөгч Х.Баттулга болон Г.Батхүү агсан нарын зөрчил тэртээ 2008 оноос эхтэй гэхэд болно. Тухайн үед Монголын толгой бизнесмэнүүд, нөлөө бүхий  улс төрчид нийлсэн 14 хүн” Энержи ресурс”  компанийг байгуулж таван толгойн ордыг хөдөлгөхөөр болсон. Түүний гол манлайлагчдын нэг нь Г.Батхүү агсан байлаа. Тухайн үед Х.Баттулгыг уг нэгдэлд оруулахаар ярилцсан боловч хувь хувьцаа дээрээ ойлголцож чадаагүй гэж ярьдаг. Удалгүй Х.Баттулгаар удирдуулсан тухайн үеийн МоАХ төв талбайд жагсаал хийж “таван толгойг 100 хувь төрийн мэдэлд авах” шаардлагыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлж байсан түүхтэй. 

Үүний дараа 2013 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд асан Х.Баттулга Архи, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хууль санаачлан өргөн барьж байсан. Энэ бол Х.Баттулгаас Г.Батхүүд барьсан бэлэг байлаа. 

 

Удаах нь Г.Батхүүгийн тухай хийгдсэн “Тангарагын буг” нэртэй 17 минутын нэвтрүүлэг юм. Үүнийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Х.Баттулга бидний тухай байтугай хамтран зүтгэгч Г.Батхүүгийнхээ талаар "Тангарагийн буг” гэдэг кино хийсэн хүн шүү дээ.” Гэж хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

Товчхондоо тэдний харилцаа хэвийн сайн байгаагүй. Гэвч Х.Баттулгатай харилцаа муу ганц улс төрч нь Г.Батхүү агсан биш байсан. Тэр АН-ын гол лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү агсан, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Батчимэг, Да.Ганболд, Д.Эрдэнэбат гээд бараг бүгдтэй нь түнжин тасарчихаад байгаа. Нэг ардчиллынхан буюу Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Батчимэг нараас бусад нь өнөөдөр бүгд хуулийн байгууллагаар шалгагдаж зарим нь ял сонсоод явж байгаа. Харин Ч. Сайханбилэгийн хэлсэн дээрх үг санамсаргүй хэлсэн үү? Санаатай хэлсэн үү? Цаг хугацаа болон өөрөө л тайлбарлах үлджээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүстэй цахим хурал хийлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүстэй цахим хурал хийлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.