Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотруу шууд нислэг үйлдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр улсын хоорондох засгийн газрын хэлэлцээрийг эцэслэн баталсан талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр "Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчисан. Энэ үеэр АНУ, монголын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. 2022 оноос АНУ, Монгол хоёрын хооронд шууд нислэгтэй болох саналыг тус улсын зүгээс байнга тавьдаг байсан ч монголын тал зөвшөөрдөггүй" байсан гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, "Ирэх оны эхний хагас жилдээ багтаж, АНУ-ын Сан Франциско хотруу Монгол улсаас шууд нислэг үйлдэх бололцоотой болно. Үнийн хувьд 1000-1500 доллар, нислэгт царцуулах цаг 10-12 цаг байна" гэв.

Х.Тэмүүжин: Ардчилсан намынхан надтай зэрэгцээд зогсож буй иргэдийн амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэж боддог
Х.Тэмүүжин: Ардчилсан намынхан надтай зэрэгцээд зогсож буй иргэдийн амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэж боддог
 
Азийн топ лигт  О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Азийн топ лигт О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.