Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээр өвчилсөн ээжийгээ нас барах хүртэл нь өдөр бүр эмнэлгийн цонхон дээр ирж хардаг байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Палестиний иргэн Жихад Ал-Сувайти ээжийгээ харахын тулд өдөр бүр эмнэлгийн цонхны тавцан дээр харан суудаг байжээ. Түүний ээж коронавирусний улмаас эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байсан юм.  Аюулгүй байдлын улмаас түүнийг өрөө рүү оруулах боломжгүй байсан учир тэрээр эмнэлгийн цонхоор л ээжийгээ харах боломжтой байжээ. 

Хэдийгээр түүний ээж Ковид-19 болон цусны хавдараар өвчилсөн байсан боловч Жихад өдөр бүр ээжийнхээ биеийн байдлыг харахаар ирдэг байсан байна. Гэвч долдугаар сарын 16-ны өдөр түүний ээж Расми Сувайти таалал төгссөн  хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.

 

Эх сурвалж - Jfranews.com

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говьсүмбэр аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говьсүмбэр аймагт ажиллалаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.