Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: МУ-ын хөгжил дэвшил, ардчилал хямралд орсон. Ийм хүнд үед бид хариуцлагаа ухамсарлаж, ялалт байгуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ардчилсан намаас төвийн бүсийн "Эдийн засгийн форум"-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "1990 он бол Монгол Улс сэргэн мандсан ардчиллын он жилүүд байсан. Өнөөдөр та бүхэн ардчиллын 2 дахь сэргэн мандлын үе болж байна. Хувь заяаны эрхээр эргэлтийн сэргэн мандлын үе эхэлж байна. Энэ утгаараа та бүхний үе эхэлж байна. Бидний өмнө ардчиллын төлөөх асар их хариуцлага байгаа. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд бид ингэж ялагдал хүлээж байгаагүй.

Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, ардчилал хямралд орсон. Ийм хүнд үед бид хариуцлагаа ухамсарлаж, ялалт байгуулах хэрэгтэй. 1992 онд хийсэн Үндсэн хуулийнхаа үзэл санааг бид улам төгөлдөржүүлэх ёстой" гэв.

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.