Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдэг манлайлагч менторуудтай 6 сар хамтран ажиллаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийн санаачилгаар “ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН МЕНТОРШИП, МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР” зарлагдлаа. Тус хөтөлбөрийг “Код бичих охидын хөтөлбөр” дэмжиж, ажиллаж байна.

Ажлын байранд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад дараагийн түвшинд гарахаар зорьж буй эсвэл стартап эхлүүлж, хөрөнгө оруулалт татахаар бэлдэж буй 25-30 насны залуучууд энэхүү хөтөлбөрт хүсэлтээ өгөх боломжтой гэдгийг дуулгая. .

"Залуу мэргэжилтнүүдийн менторшип, манлайллын хөтөлбөр" дэлхийн шилдэг манлайлагч, судлаач, мэргэжилтнүүд бүтэн 6 сарын туршид таныг менторлох юм. Нийт 10 ментор энэ удаагийн хөтөлбөрт маань ажиллах бөгөөд тус бүр нэг мэргэжилтнийг сонгож, менторлоно.

ХӨТӨЛБӨРИЙН МЕНТОРУУД:

  1. Siim Sikkut, Эстонийн Засгийн газрын Цахим засаглал хариуцсан захирлаар олон жил ажилласан. Эстонийн цахим засаглалыг өнөөгийн түвшинд хүргэсэн хэмээн үнэлэгддэг манлайлагчдын нэг билээ.
  2. David Yin, Нью-Иорк хотноо VC fund-ны партнер, хөрөнгө оруулагч, Харвард, Иэль, Станфордын их сургуулиудыг тус, тус дүүргэсэн.
  3. Jason Hsu, Тайваний парламентын гишүүн асан. Одоо Харвардын их сургуульд судлаачаар ажиллаж байгаа бөгөөд олон томоохон сургуулиудад Fellowship хийдэг.
  4. Mowmita Basak, Оксфордын их сургуулийн төгсөгч, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын байгууллагад ажилладаг.
  5. Maral Bayaraa, Оксфордын их сургуульд PhD хамгаалж байгаа бөгөөд хиймэл дагуулын чиглэлээр зөвлөхөөр ажилладаг.
  6. Pavit Ramachandran, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч
  7. Жонатан Ваника, Голдмен Сакс компанийн дэд ерөнхийлөгч асан, АНУ-ын хөрөнгө оруулагч.
  8. Maria Barron, Оксфордын их сургуулийн төгсөгч, Дэлхийн банкны боловсрол хариуцсан мэргэжилтэн.
  9. Troy Sternberg, Оксфордын их сургуулийн профессор.
  10. Sebastian, Дэлхийн банкинд Дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн

Бүртгэл: 2023 оны 09 дүгээр сарын 18 -нд хаагдана.

Бүртгүүлэх заавар:

  1. CV
  2. 2 минутын өөрийгөө англи хэл дээр танилцуулсан болон яагаад энэ хөтөлбөрт шалгарах ёстой талаараа бичсэн бичлэг
  3. 500-аас ихгүй үгтэй Personal Statement
  4. Бүх материалаа англи хэл дээр бэлдэж, [email protected] и-мэйл хаяг руу ирүүлнэ үү.
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдол, мэдээллийг хянан шалгав
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдол, мэдээллийг хянан шалгав
 
Мэдрэлийн ядаргаа нь цочмог болон архаг стрессээс үүдэлтэй
Мэдрэлийн ядаргаа нь цочмог болон архаг стрессээс үүдэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.