Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023” судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудыг бэлтгэх сургалт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г 2023 оны 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 30 хүртэл орон даяар зохион байгуулах гэж байна. Судалгааг 1996 оноос эхлэн таван жил тутамд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион явуулж буй.

Энэ удаагийн судалгаанд 20 багийн 120 мэдээлэл цуглуулагч ажиллана. Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-ээс мэдээлэл цуглуулах ажилтнуудыг судалгааны талаар ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим, аюулгүй байдал болон мэдээллээ хэрхэн цуглуулах талаар сургалтад хамруулж байна. Энэхүү сургалт энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг судална. Түүнчлэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн архи, тамхины хэрэглээ, ялгаварлан гадуурхалт, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх мэдээллийг чанартай цуглуулж, гарсан үр дүнг бодлого, хөтөлбөрт ашиглахад мэдээлэл цуглуулах ажилтнууд та бүхний ур чадвар, дадлага маш чухал” гэсэн юм.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “Энэ удаагийн судалгаа нь “Ковид-19”-ийн дараа болж байгаагаас гадна өмнөх судалгаануудад байгаагүй шинэ бүлэг асуулгууд оруулснаараа онцлогтой. Тухайлбал өсвөр нас, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн амьдралын олон талыг нөхцөл байдлыг судална” хэмээн тодотголоо.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүн нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, олон улсын болон үндэсний хэмжээний зорилго хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг улс, бүсийн түвшинд хянахад шаардлагатай тоон мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой юм.

ЦЕГ: Лифтэнд нөхрөө зодож буй эмэгтэйг шалгаж байна
ЦЕГ: Лифтэнд нөхрөө зодож буй эмэгтэйг шалгаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.