Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайлбарлагч С.Шижирбат: Монгол Улс 2024 оны олимпт цагаан туган дор орж, дэлхийн булай болох уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Их спортын тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"Монгол Улс 2024 оны Олимпод цагаан туган дор орж Дэлхийн булай болох уу

Өнгөрсөн 8 сард Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн 2 төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч,тус 2 төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь 9 сарын 22ноор дуусах нь.

Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпийн үеэр олимпийн тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ.

Хэний үед ийм юм болов гэвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байнаа.

Вадагийн 2 төлөөлөгч ирхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан.

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон.

Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байнадаа.

Монголын үндэсний олимпийн хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1 т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч.

Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий.

Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой.

Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачваа.

2024 оны 1 сарын 1нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай.

Хасчвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана" гэв.

Ц.Магалжав: Нийт бөхчүүд маань ДЭҮТ-тэй холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна
Ц.Магалжав: Нийт бөхчүүд маань ДЭҮТ-тэй холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.