Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын начин Б.Ганхуяг: ДЭҮТ гэж дампуу газар байгаа нь үнэн. Бөхчүүдийн шээсийг сольж явуулдаг зүйл байдаг гэдгийг сонссон, дуулсан гэрч ч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадамын түрүү бөхчүүдээс допинг илэрч, үндэсний бөхийн нэр хүндийг унагаах явдал гарах болсон. Зарим бөхчүүдийн хувьд допингийн эсрэг байр суурьтай байгаагаа олон нийтэд нээлттэй мэдээлдэг бөгөөд тэдний нэг нь Улсын начин Б.Ганхуяг юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал,

"Ардаа үлдсэн хэдийгээ адгийн зүйл рүүгээ битгий уруу татаарай.

Сайхан өглөөг онцгүй постоор эхлүүлж байгаадаа та бүхнээсээ хүлцэл өчье бухимдахгүй байх арга алга.

Монголын үндэсний бөхөд допинг нэгэнт хэрэглээ болсон гэдэг нь Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагчихсан зүйл үүн дээр маргаад, яриад байх юм байхгүй үнэнтэй нүүр тулж одоо цэгцлэхгүй бол нүдэн дээр сүйрсээр л байна.

Тэмцээний үеэр өрсөлдөгч тамирчин хориотой эм эмийн бэлдмэл допинг хэрэглэсэн тохиолдолд хэрэглээгүй тамирчин яагаад ч дийлэхгүй энэ ойлгомжтой асуудал.

Харин Допингийн Эсрэг Үндэсний байгууллага гэж үнэхээр дампуу газар байгаа нь бас үнэн өөрийнхөө өгсөн шинжилгээний хариутай өөрөө танилцах эрхгүй, байна гээд боддоо. Өөртөө авах гэхээр өгөхгүй байгаа хүмүүстэй ямар юмных нь шударга ёсны тухай, эрүүл тогтолцооны тухай ярих вэ дээ.

Ямар ч боломжгүй. Шээсийг сольж явуулдаг зүйл байдаг гэдгийг сонссон, дуулсан гэрч ч байна.

Шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг шинжилгээгээр далимдуулж авилга авдаг хэдэн цөөврүүд байж болзошгүй санагдсан хүний хувь тавилан ариун цагаан хөлс хүч хөдөлмөрөөр гараа угаасан хүмүүсд ямар үйлийн үр хүлээхийг хэн ч таашгүй.

Допинг бол хүний хувь тавиланг тэр чигт нь хүчээр өөрчилдөг үнэхээр аймшигтай харамсалтай зүйл хэзээ ч илааршахгүй сэтгэлийн гүн шарх гомдол цөхрөл. Энэ насанд болон үе удам дамжин харууслын мөр хэзээ ч тасрахгүй хар сүүдэр нь арилахгүй.

Хүний зохиосон хууль журманд биш амьдралын үнэн байгалийн хуульд итгэж явдаг.

Шударга бусаар амжилтад хүрсэн хүмүүс тэднийг булхай луйврыг дарсан хүмүүс хэзээ нэг өдөр гарцаагүй өвдөг дээрээ сөхрөх үе ирнэ нулимсаар биш бүр цусаар уйлах өдөр ирэх л болно.

Зөвхөн өнөөдрөөр амьдралыг тэр чигт харах дүгнэх нь дэндүү мөчиг тэнэглэл юмны мацаа хол гэдэг байхаа цаг хугацаа бүхнийг харуулах буй за" гэжээ.

Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
 
Б.Эрдэнэсүх: Утаа буураад, сайхан байна гэж худлаа яриад байх юм. Та нарын яриаг сонсож байгаа иргэд бараг зурагт руугаа юм авч шидэж байгаа байх
Б.Эрдэнэсүх: Утаа буураад, сайхан байна гэж худлаа яриад байх юм. Та нарын яриаг сонсож байгаа иргэд бараг зурагт руугаа юм авч шидэж байгаа байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.