Нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргаар Х.Нямбаатарыг сонгосон. Харин Хянан шалгах түр хорооны дарга Х.Нямбаатар сонсголыг ирэх 10, 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл сонсгол болох гэж буйтай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Нүүрсний сонсголоос өмнө зарим дарга нар гадагшаа гарчих вий дээ" хэмээлээ.
Сануулахад, Нүүрсний хэрэгт холбогдоод буй "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал хил гаран зугтаагаад буй. Түүнийг Шувуу ажиллагааны хүрээнд авч ирэхээр хуулийнхан ажиллаж байгаа юм. Мөн нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн жил биеийн байдлын улмаас гадаад улс руу явчихаад ирсэн байдаг.
Нүүрсний сонсголоос өрсөж нэлээд дарга нар гадагшаа элдэв өвчин, зовлон тоочиж гарах вий‼️ https://t.co/voxYJ3NFws
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) September 8, 2023