Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Г.Ган-Очир: Би эхнэрээ зодож дарамтлаагүй. Надад хүчингийн хэрэг тулгах гэж оролдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Иргэн Г.Ган-Очир эхнэрээ зодсон гэх хэргээр Франц улсын шоронд хоригдож буй. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн гэрч гэх Франц улсын иргэнтэй хамтран цахимаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр "эхнэрээ зодоогүй" хэмээн мэдээлсэн бөгөөд,

"Хоёр сарын өмнө Францын шоронгийн удирдах албан тушаалтан Эмили Күүглэр надтай уулзаад өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг гараар бичиж өгөхийг надаас тулган шаардсан. Би тухайн албан тушаалтанд гомдол гаргаснаар сая наймдугаар сарын 23-нд чөлөөлсөн гэх шийдвэр гарсан.

Түүнчлэн "Эхнэрээ зодсон гэсэн шүүхийн шийдвэр надад ирээгүй. Манай эхнэр шүүх хурал дээр "Манай нөхөр надад хүч хэрэглэдэг. Хүүхдүүд болон намайг хүчээр хил гаргаж авч гарч ирсэн" гэж ярьсан. Гэтэл манай эхнэр болон хүүхдүүд миний араас долоо хоногийн дараа ирсэн. Би Монгол Улсын хилээр долоодугаар сарын 19-ны өдөр гарсан. Үүнд дарамтлах ямар ч боломж байхгүй. Надад хүчингийн хэрэг тулгах гэж оролдсон" хэмээсэн юм.

Д.Дөлгөөн

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй бичлэгийг дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй бичлэгийг дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.