Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлагыг ОБГ есдүгээр 05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан байна.
"Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөж Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г /43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн" гэж ОБЕГ-аас мэдээллээ.