Үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг "Гурван Тамир" сургуулийн хамт олон 25 дах хичээлийн шинэ жилээ 800 гаруй сурагчид, 100 гаруй багш ажилтантайгаар угтаж байна.
Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан сурагчид төрөлх хэлнээс гадна Mathematics, Science, English хичээлүүдийг Кембрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөрийн дагуу судлах аж. Түүнчлэн "Гурван Тамир" сургууль нь 2019 оноос хойш Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийг 1-12-р ангидаа хэрэгжүүлж эхэлсэн юм.