Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Т.Аюурсайхан нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дөнгөж сая эхэллээ.

Хурал эхэлмэгц шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргажээ.

Мөн шүүгдэгч Т.Түвшинбаатар нь харьяаллын дагуу өөрийнх нь хэргийг Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасан юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

ШУУД: Т.Аюурсайхан,  Б.Ганхуяг нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн ШҮҮХ ХУРАЛ эхэллээ
ШУУД: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн ШҮҮХ ХУРАЛ эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.