Эрдэнэтийн "Хүүхэд, залуучуудын театр"-ын уран бүтээлчдийн "Асаж буй толгод" хүүхдийн багт жүжиг Улаанбаатарын хүүхэд, багачуудад тоглогдохоор болжээ. Тодруулбал,
Ирэх есдүгээр сарын 13-ны өдөр 11:00, 15:00 цагуудаас ердөө хоёрхон удаа тоглох аж.
Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлч ах, эгч нар нь эх нутагтаа үүсч хөгжсөн, эртний үлэг гүрвэлийн түүхээс сэдэвчилсэн тоглолтоороо дамжуулан найз нөхдийн эрхэм харилцаа холбоо, нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэн гэж чухам юу болохыг үзүүлэх аж.
Мөн тоглолтын орлогоосоо хүнд өвчинтэй тэмцэж байгаа Г.Гэгээн-Сондор охины эмчилгээний зардалд хандивлахаа мэдэгдээд байна.
Иймд хүүхэд багачууд та бүхнийг халуун сэтгэлд гараа дэлгэн "АСАЖ БУЙ ТОЛГОД"-ыг анги, хамт олон, найз нөхдийн хамт үзэхийг урьж байна. Мөн тоглолтын тасалбар Тиккэт.мн-ээр худалдаалагдаж эхэлжээ.