Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Мөн өнөөдрийн хуралдаанаар тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хийсэн юм.
Тодруулбал, тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилсон байна.
Харин дэд даргаар намын ЕНБД асан Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, АН-ын дэд дарга асан Р.Эрдэнэбүрэн, СХД-ийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан П.Галиндэв, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, н.Алтангэрэл, АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал, н.Жандос, н.Бүрэнжаргал, н.Пүрэвхатан, н.Батчимэг н.Буяндэлгэр, АН-ын ажлын албаны дарга Э.Одбаяр нарыг томиллоо.