Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, зарим дэд дарга нарыг томилгоог хийж байна.
Тодруулбал, дөнгөж сая АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дэд даргаар С.Батзаяаг томилжээ. Мөн дэд даргад Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан, Баянмөнх Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамбаа,Төгөлдөр зэрэг хүмүүсийн нэр дуулдаж байна.