Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ишдорж: Осол гаргаж, хүний аминд хүрсэн тул “Сандал суудал“-тайгаа зууралдалгүйгээр ёс зүйгээ дээдлэн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 26 секунд

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж зам тээврийн осол гаргаж, хүний аминд хүрээд буй. Тэгвэл тэрбээр осол гаргаж, хүний аминд хүрсэндээ талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэжээ.

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна.

Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.

Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүссэн үед “сандал суудал”-тайгаа зууралдалгүйгээр ёс зүйгээ дээдлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.

Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна.

Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье.

Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг" гэжээ.

С.Эрдэнэ: Х.Баттулга буруу бодлого явуулж УИХ-ын гишүүдэд хүчтэй нөлөөлсөн учраас АН хангалттай сөрөг хүчин байх боломжгүй байсан
С.Эрдэнэ: Х.Баттулга буруу бодлого явуулж УИХ-ын гишүүдэд хүчтэй нөлөөлсөн учраас АН хангалттай сөрөг хүчин байх боломжгүй байсан
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.