Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 дайчинд коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. 

Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 дайчдаас халдвар илэрлээ. Афганистанаас 113 дайчин эх орондоо ирснээс 53-аас нь коронавирус илрээд байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан 530 хүнийг задалбал энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 182 иргэн, сайн дурын буюу эх орондоо буцаж буй БНХАУ-ын 240 иргэн, Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, идэвхтэй тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн 9 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүнээс тус тус коронавируст халдвар илрээгүй байна.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 287 тохиолдлоос 211 хүн эдгэрлээ. Одоогоор 76 хүн эмчлүүлж байгаагаас 69  нь хөнгөн 7 нь хүндэвтэр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв нийт 140 хүн эмчилгээ тандалт хяналтын дор байна” гэв. 

УОК: Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж дахин гурван нислэг үйлдэнэ
УОК: Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж дахин гурван нислэг үйлдэнэ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.