Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жи Тайм“ сүлжээний хэргээр Э.Оюунчимэгт 5 жилийн ял оноолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жи тайм” сүлжээний хэргээр Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулахгүйгээр шууд, лайв хэлбэрээр шүүх хурлыг явуулсан юм. 

Б.Баттүшиг олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо
Б.Баттүшиг олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо
 
ШУУРХАЙ: ХӨСҮТ-өөс менингитийн нөхцөл байдлын талаар яаралтай мэдээлэл өгнө
ШУУРХАЙ: ХӨСҮТ-өөс менингитийн нөхцөл байдлын талаар яаралтай мэдээлэл өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.