“Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт"-ын талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр,
"Улаанбаатар хотод 2,882,000 зорчилт хөдөлгөөн хийж байгаа. Үүнээс хувийн машинаар зорчилт хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийг ангилж үзэхээр,
- 44 хувь буюу 812 мянга гаруй нь ажилдаа ирж, очих
- 25 хувь буюу 461,587 нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж авах
- 17 хувь нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх
- 14 хувь нь бусад гэсэн байна.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд, одоогоор 1240 тээврийн хэрэгсэл байгаагийн 85 хувь нь 10-аас дээш насжилттай, хугацаа дууссан автобус байгаа. Үүнтэй холбогдуулан иргэдээс үнэлгээ хийлгэхэд, 86 хувь нь маш муу байна гэдэг үнэлгээ өгсөн.
Бидний тавьсан зорилго бол Улаанбаатар хот хоёр шаттайгаар автобусны парк шинэчлэлийг явуулж байгаа. Эхний шат нь, 410 ширхэг автобус орж ирсэн.
Харин Засгийн газрын оролцоотойгоор, 810 автобус буюу 160 цахилгаан, 600 дизель хөдөлгөөнтэй автобус, дунд багтаамжтай 50 автобус, цахилгаан 160 автобус орж ирж байгаа. Эхний ажлууд хийгдсэн байна.
Мөн цаашдаа нэгдүгээр эгнээг өргөжүүлнэ. Ингэснээр автобус тасралтгүй зорчдог болно. Түүнчлэн нийтийн тээврийг дэмжихийн тулд татварын бодлогыг уялдуулах нь зөв гэдгийг би хэлж байгаа.
Улаанбаатар хотын шинэ тойрог замыг хийснээр түгжрэл буурах боломжтой. Одоогоор хөрөнгийн эх үүсвэрийг тооцоолсон явж байгаа.
Мөн RFID систем үргэлжилж байгаа. Үүний ач холбогдол нь 2,8 сая зорчилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой. Мөн зөрчил эрс багасч, зохиомлоор үүсдэг түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой. Өөрөөр замын хөдөлгөөний танхайрлыг зогсооно" гэв.