Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: АН-ын Тэргүүн дэд даргаар С.Баярцогт, хууль хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаяр нар яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Ардчилсан намын ҮБХ-ны хурал 12.00 цагаас буюу тун удахгүй эхлэх гэж байна. Бид ҮБХ-ны хурлаар хэлэлцэж шийдэх зарим томилгоонуудын талаар мэдээлж байгаа билээ. Тодруулбал, АН-ынхан генсекийн асуудлаараа эцэслэж тохироогүй байгаа тул үүрэг гүйцэтгэгч түр хугацаанд томилох магадлалтай байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл генсекээс гадна өнөөдөр тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог ярих учиртай. Эх сурвалжуудын хамгийн сүүлд мэдээлснээр АН-ын Тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж магадгүй байгаа аж. Мөн генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг хууль хариуцсан дэд даргаар томилох бололтой. Мөн хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нарын нэр яригдаж эхэлжээ.

Тун удахгүй ҮБХ-ны хурал эхлэх бөгөөд хурлаар дээрх нэрс эцсийн байдлаар тодорхой болохыг анхаарна уу. Бид АН-ын ҮБХ-ны хурлын мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Ж.Сүхбаатар: Дугаарын хязгаарлалтыг өвөл яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдсан. Үүнээс би татгалзсан
Ж.Сүхбаатар: Дугаарын хязгаарлалтыг өвөл яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдсан. Үүнээс би татгалзсан
 
Д.Амарбаясгалан: Малчид амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай болсныг ойлгох болсон
Д.Амарбаясгалан: Малчид амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай болсныг ойлгох болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.