Таксины жолооч эмэгтэйг дээрэмдэж, хүчирхийлсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгаж буй аж.
Тодруулбал, Энэ сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад СХД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр "Цамбагарав" үйлчлгээний хойд замаас "таксинд суусан үл таних эрэгтэй хүн зодуулж, дээрэмдүүлсэн" гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлага мэдээллийг шалгахад, Иргэн эмэгтэй Г-г автомашинтайгаа явж байхад гар өргөн суусан Т, Х, П нар нь эмэгтэйг Нэгдүгээр хорооллын ... аваачиж, хүчиндэж, гар утас, гоо сайхны бараа болон 150 мянган төгрөгийг нь дээрэмдсэн байна. Эл хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид илрүүлэн, "Э" зочид буудлын ... тоот өрөөрнд сэжигтэй этгээдүүд орогнож байсан тул дайчлан баривчилсан байна. Түүнчлэн дээрх этгээдүүд нь өөр гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувиараа такси үйлчилгээнд явахдаа анхаарал болгоомжтой байна уу.