Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хүн экскаваторын хойноос мөргөж, экскаваторын эд ангид хавчуулагдан амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 25-ны өдрийн 02:45 цагт ОБГ хүлээн авсан байна.

Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно уу.

Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
 
Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.