Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян үүрэгт ажлаа хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 33 секунд
GJ1A0607.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо.

ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцлоо.

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн нөхцөл байдалд хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг дэлхий нийтийн чиг хандалгад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авч,орчин цагийн мэргэжлийн авран хамгаалах алба болон чадваржиж байгааг Монгол Улсын Шадар сайд миний бие өндрөөр үнэлж, Та бүхэндээ баяр хүргэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Онцгой байдлын албаны хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт тогтмол хийж ирсэний үр дүнд 2015 оноос хойш шинээр 40 гаруй анги, салбар, хэлтсийг байгуулж, 1000 гаруй алба хаагчаар эгнээгээ тэлж, ард иргэддээ авран хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд шуурхай  хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэе.

Онцгой байдлын байгууллагад анх  2004 онд жирийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, удирдлагын түвшинд дэвшин ажиллаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, Онцгой байдлын албыг 2015 оноос хойш удирдан манлайлж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа дайчлан ажиллаж ирсэн хошууч генерал Т.Бадрал Танд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар, ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуянд хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн ардын амь насыг авран хамгаалах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай Онцгой байдлын байгууллагын даргын үүрэгт ажлыг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө хамтран зүтгэж, нэг баг болж, гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж ирсэн бригадын генерал Г.Ариунбуянд энэхүү хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсынхаа төлөө зүтгэх үйлсэд Тань амжилт хүсье” хэмээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Г.АРИУНБУЯН ГЭЖ ХЭН БЭ?

Боловсрол:

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн амралтын газар бохир усаа Хөвсгөл нууранд асгасан эсэхэд хяналт шалгалт хийж байна
Хөвсгөл аймгийн амралтын газар бохир усаа Хөвсгөл нууранд асгасан эсэхэд хяналт шалгалт хийж байна
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.