Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн ногоон байгууламжийн ургалтын байдлыг харгалзан мөнгөн болон бусад урамшууллын системийг бий болгож байгаа. Энэ жил намрын мод тарилтаар гэр хороолол, алслагдсан хороололд мод тарих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ногоон байгууламжийн дийлэнх хувь нь хотын төв болон байшин хороололд байдаг, гэр хороололд бага байдаг. Мөн хөрсний доройтолд орсон, шавжид идүүлсэн ойн санг сэргээх ажлыг гаднын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа. Иймээс дүүргүүдийн удирдлагууд дээрх ажлуудад саналаа өгөөрэй гэв.

Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна
Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.