Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг иргэнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн  судалгааны баг эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ. Уг эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бус халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан  хүмүүс 72 цагийн дотор ууж эхлэх ба 10 хоногийн хугацаатайгаар тогтмол хэрэглэхээр туршилт явуулах ажээ.
Коронавирусний эсрэг вакцины туршилтын гуравдугаар шатанд 15,000 гаруй хүн сайн дураар оролцож байгаа юм байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Нийт 438 хүнд шинжилгээ хийснээс 437 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг иргэнээс коронавирус илэрлээ. 2020 оны долдугаар сарын 15-нд   Сөүл-Улаанбаатарын  нислэгээр ирсэн 18 настай эрэгтэйд коронавирус илэрсэн. 

Харин ажиглах байранд тусгаарлагдсан 72 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолооч, Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотод зам засварын ажил хийж буй 32 хятад ажилчид, Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 75 цэргийн албан хаагчдын 3 дахь давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
2 хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тус 2 хүн нь 42 хоног эмчлэгдсэн 58 настай эрэгтэй, 30 хоног эмчлэгдсэн 59 настай эрэгтэй юм. 
Эмчлүүлж байгаа 51 хүний 50 хүний бие хөнгөн, 1 хүний бие хүндэвтэр байна.

Ингээд Батлагдсан 262, Эдгэрсэн 211 тохиолдол байна. 

Г.Дөлгөөн: Банкны салбараа хүчирхэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллана
Г.Дөлгөөн: Банкны салбараа хүчирхэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллана
 
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.