Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УРИАЛГА: 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг нээлттэй хамтран зохион байгуулах уриалгыг гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах зорилгоор дараах УРИАЛГЫГ нийслэлийн боловсролын газраас гаргаж байна.

Төрийн албан хаагчдад:

-Төрийн албаны болон байгууллага, эрхэлж буй албан тушаалын нэр барьж хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах асуудлаар бусдад нөлөөлөх, нөлөөлөх гэж оролдох, шахаж шаардах, авлига ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргахгүй байж албан хаагчийн сахилга, ёс зүйг баримтлан ажиллах;

Төрийн байгууллагуудад:

-“Байгууллагын цэцэрлэг” байгуулах санаачилгад нэгдэж, ажилтан албан хаагчдынхаа амар тайван, бүтээмж өндөртэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн хугацаанд төлөвлөгөөт бус, давхардсан, гэнэтийн хяналт шалгалтуудыг зохион байгуулахгүй байх;

Хороодын Засаг дарга нарт:

-Хүн амын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг цэгцэлж, түр оршин суугч нэрээр бусдад давуу байдал олгож, элсэлт, бүртгэлийн тоон мэдээлэлд гэнэтийн огцом өөрчлөлт оруулах асуудлыг таслан зогсоох;

-Хорооны хүн амын тоон мэдээллийг оршин суугаа хаяг нэг бүрээр баталгаажуулж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш ажилчдад:

-Элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан дүрэм, журмын дагуу зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэх;

-Аливаа албан тушаалтан, хэн нэгэн иргэний шахалт шаардлагаар бусдын боломжийг алдагдуулахгүй байх, авлига ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргахгүй байж багшийн ёс зүйг баримтлан ажиллах.

Эцэг эх, асран хамгаалагчдад:

-Хүүхдээ хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах;

-Хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах.

-202Оршин суух газрынхаа сум, хорооны улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг Хятадын баг тэргүүлж байна
Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг Хятадын баг тэргүүлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.