Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг Хятадын баг тэргүүлж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 45 секунд

Улаанбаатар-2023” Зүүн азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний 6 дахь өдөр эхлэхэд бэлэн болжээ. Одоогийн байдлаар наадмыг 21 алт, 15 мөнгө, 14 хүрэл медальтай Хятадын баг тэргүүлж, 8 алт, 7 мөнгө, 13 хүрэлтэй Хятадын Тайвань удаалж байна. Харин Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медальтайгаар хүснэгтийн 5-д бичигдэж байгаа юм. Нэг ч медальгүй явсан Макаогийн баг өчигдөр алтан медальтай болжээ. Ингээд өнөөдрийн уралдаан тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Чөлөөт бөх

Монголчуудын гол итгэл найдвар тавьж байгаа чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Степпе Арена ордонд эхлэх билээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 жинд залуу тамирчид өрсөлдөнө. Өнөөдөр 10:30 цагаас эрэгтэй 48, 55, 65 кг, эмэгтэй 43, 49, 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх юм.

Волейбол

“Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Монгол, Макаогийн эрэгтэй багийн тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17:00 цагаас Хятад – Хонконг эмэгтэй, 20:00 цагаас Монгол – Хятад эрэгтэй гэсэн хоёр тоглолттой. МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.

Ширээний теннис

Өглөө 10 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан хагас шигшээ тоглолт Өнөөдөр эр эм хос, холимог хос, ганцаарчилсан төрлийн аваргууд тодорно.

Хөлбөмбөг

Эмэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болно. 12:30 цагаас Хонконг – Хятад, 17:00 цагаас Монгол – БНСУ гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байгаа. МХБХ-ны ногоон талбайд болох тус тоглолтуудыг ТВ6, MNB телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Сагсан бөмбөг

UG Arena-д өнөөдөр гурван тоглолттой. 15:00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг Хонконгтой, 17:00 цагаас Хонконг – Хятад эмэгтэй, 19:00 цагаас Хятад, Макаогийн эрэгтэй багийн учраатай. Premier Sports Network телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Хөнгөн атлетик

Спортын Хатан хаан хөнгөн атлетикийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр эр эм 200 м, эмэгтэй гурвын харайлт, эр эм 400 м, 3000 м гүйлт, эмэгтэй зээрэнцэг шидэлт, эрэгтэй бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнтэй. Тэмцээн Налайх дүүрэгт 10:00 цагаас эхлэх юм.

Л.Халтар: Дарханы замын ажил дуусахад тун бага хугацаа үлдсэн байна
Л.Халтар: Дарханы замын ажил дуусахад тун бага хугацаа үлдсэн байна
 
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.