Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Норд бенз“ загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн “Шивээ хүрэн" хилийн боомтод “Норд бенз" загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00:08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч /64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

БЗД-т 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгын ажил дуусжээ
БЗД-т 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгын ажил дуусжээ
 
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Хотын дарга нарын дуу хоолойг уриалгаас түншлэл рүү ахиулсан Улаанбаатар
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.