Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны таван эцсийн буудлыг ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар сонгон шалгаруулалтыг өнгөрсөн тавдугаар сард нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар болсон юм. Түүнчлэн тухайн ажлын хүрээнд Шархад, Нисэх, Баянхошуу, Дэнжийн-1000 зэрэг 5 эцсийн зогсоолын ажлыг эхлүүлээд байгаа ба өнөөдөр Дэнжийн мянгын эцсийн зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Уг эцсийн зогсоол нь жолоочийн амрах хэсэг, зогсох зогсоолтой, зорчигчийн хүлээх хэсэг бүхий битүү эцсийн зогсоол юм.

Халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо 3.1 сая болж, 724.7 мянган хүнээр нэмэгджээ
Халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо 3.1 сая болж, 724.7 мянган хүнээр нэмэгджээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.