Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан намар“ хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд төмс 800 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Баянзүрх дүүргийн таван байршилд “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, Эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор иргэдээ хангах, тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүр “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Энэ жил Баянзүрх дүүрэгт,

  • Бөхийн өргөө
  • Тэнгэр бөөний худалдааны төв
  • Жуковын талбай
  • Шархадны эцсийн буудал
  • Жанжины цэцэрлэгт хүрээлэн зэрэг таван байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна.

Үнийн хувьд төмс 1 кг 800 төгрөг, байцаа 1200 төгрөг, сонгино, манжин, лууван тус бүр 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж байгаа юм. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

ЗГ: Гал түймэр, үер зэрэг гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад 1 тэрбум 820 гаруй сая төгрөгийг ЗГ-ын нөөц  сангаас гаргахаар боллоо
ЗГ: Гал түймэр, үер зэрэг гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад 1 тэрбум 820 гаруй сая төгрөгийг ЗГ-ын нөөц  сангаас гаргахаар боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.