Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлбэ голын ай сав газарт баригдсан барилга байгууламжуудын газрыг хэн олгосон талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтаас харах боломжтой боллоо“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны дараагаар БХБЯ-наас 2008-2023 оныг хамарсан Улсын комиссийн 8400 дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс нээлттэй байршуулж байна. Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгосон билээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Сэлбэ голын ай сав газарт баригдсан барилга байгууламжуудыг барих зөвшөөрлийг хэн гэдэг дарга олгож, ямар комисс хүлээж авсан бэ гэдэг мэдээллийн shilengov.mn сайтад нээлттэй болгосон мэдээллээс харж болно. Жишээлбэл, Дунд голын ай сав газарт баригдаж байсан Aqua garden хотхон 2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар MNG гэх компанид ногоон байгууламж хийх зориулалтаар газрыг нь олгосон байдаг. Дараагаар 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлчилгээ, усан парк спорт цогцолбор болгож өөрчилсөн. Мэдээж барилгын ажлыг түдгэлзүүлж, ашиглалтад ороогүй байгаа учраас Улсын комисс одоогоор ажиллаагүй байна. Голын үерээс гадна хариуцлагагүй үерт нэрвэгдэж байна гэдгийг иргэд олон нийт шүүмжилж байна" гэв.

Х.Нямбаатар: Хотын дарга Д.Сумъяабазарт шинээр газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн
Х.Нямбаатар: Хотын дарга Д.Сумъяабазарт шинээр газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.