Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр үерт өртсөн айлуудын тоон мэдээлэл, хандив, тусламжийн талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат мэдээлэл өгөв. Тэрбээр "Бид Ажлын хэсэг байгуулан гурван хороон дээр гурван баг болж хуваагдан, айл бүрээр орж, нөхцөл байдлын мэдээллийг авсан. Ингэхэд 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй. Үүнээс 47 айл орон гэргүй болсон байна. Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглаад байгаа. Үерт өртсөн өрхүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүнс, хувцасны хандивыг хүргэсэн. 127 дугаар сургуульд 150 хүн байрлах боломжтой түр байрыг бэлтгэсэн. Энэ байраар 189 иргэн үйлчлүүлээд байна. Үүнээс 109 нь хонож үйлчлүүлсэн. Эдгээр иргэнийг тав тухтай байлгахад анхаарч, хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлээр хангаж ажилласан" гэв.
Э.Баярбат: Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглаад байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.