Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Билэгсайхан: Давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан "НОК, Баянзүрх дүүргийн онцгой комисс тусгай горимд шилжин, өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Холбогдох байгууллагуудын 3371 ажилтан, алба хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр лаг, хагшаас цэвэрлэх, зам чөлөөлөх, цахилгаан холбох зэрэг ажлуудыг хийц гүйцэтгэлээ. Үерийн дараа Монелийн зам дагуу хоёр метр орчим өндөр лаг, хагшаас, хайрга, дайрга бууж ирсэн байсныг цэвэрлэсэн.

Тодруулбал, 537 удаагийн рейсээр 12,100 орчим тонн хог, шаврыг цэвэрлэлээ. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн хашаанд үүссэн лаг, хагшаасыг цэвэрлэж дууссан. Одоо 11 айлын хашаа үлдээд байна. Мөн авто зам, хөвөө эвдэрснийг засах, хүчитгэх ажлуудыг хийж, 8000 орчим хайрга, дайрга зөөж авчирсан. Үерийн далан, сувгууд бөглөрсөн тул Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 530 метр орчим сувагчлал татаж, үерийн далан, сувгийг нээсэн. Цаашид хүчитгэх ажлуудыг зохион байгуулна. Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг таван удаа хийж, давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа. Ариутгалын ажил цаашид үргэлжилнэ. Тэрчлэн гэрэлтүүлгийн 18 шон эвдэрч, 10 орчим нь дахин ашиглах боломжгүй болсон. Авто замын үйл ажиллагаа жигдэрсний дараа эдгээрийг шийднэ. Цахилгааны найман тулгуур багана унасныг босгож, хоёр трансформатор сольсон зэргээр цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн" гэлээ.

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна
Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.