Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Өнчин ишиг“ хэмээн шуугиад буй хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хянан шийдвэрлэсэн "Найман ишигний" гэх хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 2-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэж, хэргийг Анхан шатны шүүхэд буцааж, эхнэр нөхөр хоёрыг шүүх хурал болтол нь суллах шийдвэрийг гаргасан билээ. Тус хэрэгт холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Өнчин ишиг" хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна. Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24 өөс бага бог, 8 аас бага бод мал хулгайлвал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа. Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан. УИХ 2020 онд Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүд хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасж 2023 оны 7 сарын байдлаар 437 малын хулгайн гэмт хэргийн тоо бүртгэдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна" гэжээ.

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл МАРГААШ дуусна
Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл МАРГААШ дуусна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.