Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Энэ жил барааны хомсдол үүсээгүй тул сурагчийн дүрэмт хувцасны үнэ ОГТ нэмэгдээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 26 секунд

Наадмын дараа намар... Энэ үзэсгэлэнтэй улиралд монголчуудын ажил ундарч , хүүхдүүдийн хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлдэг билээ. Хэдий найман сар гараад долоо хоног л өнгөрч байгаа ч "Нарантуул" захын сурагчийн дүрэмт хувцасны лангууг хүний хөл хэдий нь даржээ. ЕБС-ийн сурагчдын нэгдсэн загварыг батлаад есөн жил болж байна. Жилээс жилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнэ, чанарын асуудал яригдсаар ирсэн. Энэ оны хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сурагчдын дүрэмт хувцас хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгааг "Нарантуул" захаас сурвалжиллаа.

"Энэ жил өмнөх жилүүдийг бодвол материалын хомсдол үүсээгүй тул дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй"

"Нарантуул захын худалдагч Б.Гантуяа

Нарантуул захын худалдагч Б.Гантуяа: "Энэ жил сурагчийн дүрэмт хувцасны үнэ огт нэмэгдээгүй. Бага ангийн сурагчийн дүрэмт хувцас хосоороо 85 мянган төгрөг, Ахлах ангийн дүрэмт хувцас хосоороо 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Хүмүүсийн худалдан авалт дөнгөж эхэлж байгаа тул худалдан авах чадвар сайн, муу гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ дүрэмт хувцас худалдаж авч байгаа хүмүүс үнэтэй, хямд гэсэн зүйл хэлэх нь харьцангуй бага байна. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол материалын хомсдол үүсээгүй тул үнийн хувьд огт нэмэгдээгүй" гэв.

Caption

Худалдан авагч Г.Чулуунбат: "Би 5 дугаар ангийн хүүхдэдээ дүрэмт хувцас авч байна. Миний хувьд сурагчийн дүрэмт хувцас их үнэтэй санагдаж байна. Мэдээж хятадаас орж ирж байгаа дүрэмт хувцасны материал муу ч гэсэн боломж бололцоондоо тааруулаад "Нарантуул" захаас авахаас өөр сонголтгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийе гэхээр тэнгэрт тулсан үнэ хэлдэг шүү дээ. хэмээлээ.

"Нарантуул" захын худалдагч

"Нарантуул" захын худалдагч: "Дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа жил болгоны наймдугаар сарын 1-нээс эхэлж худалдаалагддаг. Хүмүүсийн худалдан авах чадвар бага ч биш, их ч биш байна. Энэ жил өмнөх жилийнтэй харьцуулахад их замбараагүй болж байгаа санагдаж байна. Бид жилийн дөрвөн улирал яг энэ газраа дүрэмт хувцас зардаг ч яг хичээлийн өмнөх энэ саруудад л жилийн орлогоо олох боломж бүрддэг" гэв.

Бага ангийн дүрэмт хувцасны үнэ
Дунд ангийн дүрэмт хувцасны үнэ

Ахлах ангийн дүрэмт хувцасны үнэ

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийхээс өөрчлөгдөөгүй бол үндэсний үйлдвэрлэгч нарантуул захын лангуунаас 20 мянгаас 25 мянган төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байгаа аж.

Үндэсний үйлдвэрлэгч "Өүлэн менч" ХХК-ны хувьд:

Бага анги /эмэгтэй/

  • Сарафан- 76 мянган төгрөг
  • Цамц- 30 мянган төгрөг
  • зангиа-5000 мянган төгрөг

Бага анги /эрэгтэй/

  • Хүрэм- 76 мянган төгрөг
  • Өмд- 47 мянган төгрөг
  • Цамц- 30 мянган төгрөг
  • Зангиа- 5000 мянган төгрөг

Дунд анги /эмэгтэй/

  • Хүрэм- 93 мянган төгрөг
  • Юбка- 53 мянган төгрөг
  • Цамц- 33 мянган төгрөг
  • Зангиа- 7000 мянган төгрөг

Дунд анги /эрэгтэй/

  • Хүрэм- 93 мянган төгрөг
  • Өмд- 58 мянган төгрөг
  • Цамц- 33 мянган төгрөг
  • Зангиа- 7000 мянган төгрөг

Ахлах анги /эмэгтэй/

  • Хүрэм- 106 мянган төгрөг
  • Юбка- 56 мянган төгрөг
  • Цамц- 36 мянган төгрөг
  • Зангиа- 8000 мянган төгрөг

Ахлах анги /эрэгтэй/

  • Хүрэм- 118 мянган төгрөг
  • Өмд- 63 мянган төгрөг
  • Цамц- 36 мянган төгрөг
  • Зангиа- 8000 мянган төгрөг

"Бүтээлч үйлс ХХК"-ны сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл:

Бага анги /эмэгтэй/

  • Сарафан- 78 мянган төгрөг
  • Цамц- 34 мянган төгрөг
  • зангиа-6000 мянган төгрөг

Бага анги /эрэгтэй/

  • Хүрэм- 78 мянган төгрөг
  • Өмд- 49 мянган төгрөг
  • Цамц- 34мянган төгрөг
  • Зангиа- 6000 мянган төгрөг

Дунд анги /эмэгтэй/

  • Хүрэм- 95 мянган төгрөг
  • Юбка- 56 мянган төгрөг
  • Цамц- 37 мянган төгрөг
  • Зангиа- 8000 мянган төгрөг

Дунд анги /эрэгтэй/

  • Хүрэм- 95 мянган төгрөг
  • Өмд- 60 мянган төгрөг
  • Цамц- 37 мянган төгрөг
  • Зангиа- 8000 мянган төгрөг

Ахлах анги /эмэгтэй/:

  • Хүрэм- 108 мянган төгрөг
  • Юбка- 58 мянган төгрөг
  • Цамц- 37 мянган төгрөг
  • Зангиа- 9000 мянган төгрөг

Ахлах анги эрэгтэй

  • Хүрэм- 120 мянган төгрөг
  • Өмд- 65 мянган төгрөг
  • Цамц- 40 мянган төгрөг
  • Зангиа- 9000 мянган төгрөг

БНХАУ-аас импортоор орж ирж буй дүрэмт хувцасны үнийг үндэсний үйлдвэрлэлийн үнийн дүнтэй харьцуулбал 10-20 хувиар өндөр дүнтэй байгаа нь анзаарагдаж байна. Тухайн сургуулийн захиргаа, эцэг, эхийн зөвлөл дүрэмт хувцсаар жигдрэх эсэхээ шийдэх эрхтэй. Гэвч дүрэмт хувцсаар жигдрэхгүй байснаараа нийгмийн байр суурийн ялгаатай байдал үүсэх, хүүхдийн сурах сонирхолд нөлөөлөх зэрэг олон бэрхшээлүүд гарч ирдэг байна.

НИЙСЛЭЛ: Үерт өртөж, орон гэргүй болсон иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр гэр барьж байна
НИЙСЛЭЛ: Үерт өртөж, орон гэргүй болсон иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр гэр барьж байна
 
68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.