Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй 22 тээврийн хэрэгслийг ШШГЕГ, ЦЕГ, ЗХЖШ-д шилжүүлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.

Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх чиглэлээр 180 арга хэмжээ төлөвлөснөөс:

  • Төрийн болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 34 байршлын 75,22 га газар
  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 68 байршлын 162,06 га газар
  • Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 78 байршлын 2,54 га
  • Нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр 12 байршлын 257,27 га газар тус тус тусгагджээ.

Товчхон:

  • Багахангай дүүргийн 2-р хорооны хуучин барилгыг дүүргийн эрүүл мэндийн төв ашиглаж байгаатай холбогдуулан ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахаар балансаас баланст шилжүүлэх,
  • Багануур дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Гүн галуутай цогцолбор сургуулийн эзэмшил хашаанд байрлах Цагдаагийн авто гражийн барилга нь Боловсролын тухай хуулийн 44.2.5 “Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж эдэлбэр газрыг зохион байгуулалтын дагуу ашиглах” заалтыг зөрчсөн тул шилжүүлэх,
  • Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй DAEWOO BUS-106 маркийн 22 тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний жанжин штаб /10ш/, Цагдаагийн ерөнхий газар /10ш/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт /2ш/ шилжүүлэх,
  • Нийслэлийн Төр захиргааны авто баазаас Хил хамгаалах ерөнхий газарт Тоёото лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг тус тус шилжүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ.
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.