Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг өнөөдөр суллалаа. Тодруулбал, түүнийг гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 19-нд товлож, тэр болтол гадуур батлан даалтад гаргаж байгаа нь энэ аж. Ингэхдээ хилээр гарахыг хязгаарлаж, яллагдагч нартай уулзахыг хоригложээ.
Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа бөгөөд ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Улмаар Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.