Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Б.Анхбаярын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнийг цагдан хоригдох хугацааг сунгасаар өдгөө 7 дахь сардаа хоригдож байна. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Сануулахад, Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон байдаг. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар дахин хэрэг үүсгэсэн аж.

УЦУОШГ: Ирэх сард хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна
УЦУОШГ: Ирэх сард хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.