Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Бат-Эрдэнэ: Өөх соруулах хагалгаанд орсны дараа даарах, чичрэх нь ХЭВИЙН зүйл

Огноо
Унших
7 минут 59 секунд
"InterCharm" гоо сайхны эмнэлгийн нөхөн сэргээх мэс засалч Г.Бат-Эрдэнэ

Гоо сайхны мэс ажилбарын дараах үр дагавар хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй нөлөө үзүүлдэгтэй адил иргэдийн дунд энэ сэдэв сайн, муу гэсэн шүүмжийг дагуулаад буй.

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр тархаад буй "Илүүдэл өөхөө" соруулах хагалгаанд орсноор сэтгэл зүй болон бие махбодоороо хохирсон эмэгтэйн бичлэг олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл бид Монголд Гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүн ямар үе шат дараалалтайгаар хийгддэг, хагалгаанд орсны дараа эрүүл мэндийн ямар өөрчлөлт гардаг вэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг "InterCharm" Арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн нөхөн сэргээх гоо сайхны мэс засалч Г.Бат-Эрдэнэ эмчтэй ярилцлаа. Тэрбээр Бүгд найрамдах Куба улсад 12 жил суралцаж, нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын нарийн мэргэжил эзэмсэн аж.

-Сайн байна уу? Уншигчдад гоо сайхны мэс заслын талаар ерөнхий ойлголт өгөөч.

- Гоо сайхны мэс засал гэдэг нь анагаах ухаан, мэс заслын салбарын нэг салаа мөчир гэсэн үг. Гоо сайханы хагалгаа яагаад хийгддэг вэ гэхээр хүний биеийн физилиогийн өөрчлөлт, насжилттай холбоотой хийгддэг. Аль эсвэл осол гэмтэл, төрөлхийн гажиг, өвчлөлттэй холбоотойгоор гарч байгаа шалтгаанаар үүсэж байгаа өөрчлөлтийг засах, нөхөн сэргээх хагалгаануудыг гоо сайхны хагалгаа гэнэ.

"Сүүлийн жилүүдэд биеийн галбир засах, өөх соруулах хагалгаа их хийгддэг болсон. Ковидийн үеэр хамгийн их хийгдсэн хагалгаа өөх соруулах,шилжүүлэн суулгах хагалгаа байсан"

- Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүдийн хамгийн ихээр сонирхон хийлгэх болсон хагалгаа юу вэ?

-Хүмүүс ихэвчлэн хамрын, зовхины хагалгаагаар гоо сайхны хагалгааг төсөөлөөд байдаг. Гэвч гоо сайхны хагалгаа гэдэг нь үснээс хөлийн үзүүр хүртэлх биеийн бүх хэсэгт хийгддэг. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд биеийн галбир засах хагалгаа түлхүү хийгдэж байна. Жишээ нь хөх жижгэрүүлэх, томруулах,өөх соруулах, цаашлаад биеийн тодорхой хэсгээс өөхийг соруулан өөр хэсэгт нь шилжүүлэн суулгах хагалгаа түлхүү хийгдэж байгаа. Ковидийн үед хамгийн их хийгдсэн хагалгаа өөх соруулах, шилжүүлэн суулгуулах хагалгаа байсан.

"Цус багадалттай хүн өөх соруулах хагалгаанд орох БОЛОМЖГҮЙ"

- Хагалгаанд орход ямар ямар үе үе шатуудыг даван туулдаг вэ?

Хамгийн эхлээд эмчийн үзлэг, зөвлөгөөнд орно. Тухайн хүний хүсэж байгаа өөрчлөлтийг бид нар хийх боломжтой байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог. Үүний дараа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа эсэхийг тодорхойлохын тулд хагалгааны өмнөх урьдчилсан шинжилгээнүүд хийгддэг. Гоо сайхны хагалгаа нь бүхий л хагалгаануудтай яг ижил. Жишээ нь мухар олгойн цочмог үрэвслийн үед хагалгаа хийлгэхээс өмнө заавал нарийн шинжилгээ өгдөг шүү дээ. Мөн дүрсийн болон багажийн шинжилгээ хавсарсан байдлаар хийгддэг. Эдгээр шинжилгээг хийсний дараа бүх шаардлага хангаж байвал хагалгаанд ордог. Хагалгааны эсрэг заалт гэж бий. Энэ нь "харьцангуй" болон "туйлын" эсрэг заалт гэж бий. Харьцангуй эсрэг заалт нь зүрх судасны өвчлөл хийгдэх гэж байгаа мэс ажилбар нь эрүүл мэнд болон амь насны хувьд хүндээр нөлөөлөхгүй тохиолдолд эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэсний дараагаар хагалгаандаа орж болдог. Туйлын эсрэг заалт нь энэ хүн огт хагалгаанд орж болохгүй гэдгийг хэлдэг. Жишээ нь цус багадалттай хүнд өөх соруулах хагалгааг огт хийж болохгүй.

Өөх соруулах хагалгаанд орсны дараа 15-20 минут даарах, чичрэх нь ХЭВИЙН үзэгдэл"

- Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр өөхөө соруулах хагалгаа хийлгэсэн эмэгтэй бие махбод болон сэтгэлзүйгээрээ хохирсон гэх мэдээлэл байгаа шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд хэр үнэнтэй дөхсөн гэж үзэж байна вэ?

- Мэс ажилбарын өрнөлийн үе буюу хагалгаа хийгдэж байх үед хагалгааны өрөө бидний байдаг хэвийн агаарын темпертураас 3-4 градусаар бага түвшинд буюу сэрүүн нөхцөлд хийгддэг. Тийм учраас хагалгаа хийгдээд гарч ирсны дараа тухайн хүн 15-20 минут даарах, чичрэх нь хэвийн үзэгдэл. Мэдээж хагалгаанд орно гэдэг тухайн хүний биед тодорхой хэмжээний гэмтэл үүссэн учраас түүний эсрэг бие физилогийн өөрчлөлт, хариу урвалт явагдаж байгаагын нэг хэлбэр. Үүнийг эмч, эмнэлгийн зүгээс бүлээн хөнжил, бүлээн жигнүүр тавьж өгөөд темпертурыг нь нэмэгдүүлээд өгөх үед 20-30 минутын дараа л биеийн температур хэвийн байдалд орно. Ихэнхдээ хүмүүс хагалгааны үеийг хэтрүүлэгтэй ярьдаг. Бараг 1 цаг чичрээд гэх мэт бодит байдлаас давсан зүйл хэлдэг. Яг үнэн хэрэг дээрээ тийм зүйл болдоггүй. Тэр хүний биед илэрч багаа хариу үйлдлийн дагуу эмнэлгийн мэргэжилтнүүд өөрчлөлтүүдийг засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Их талбай хавсарч хийгдэх тусам хариу урвал илүү өндөр гарах магадлалтай. Хүмүүс их шуналтдаг. Нэг удаагийн хагалгаагаар маш олон зүйл хийх гэж шуналтаж огт болохгүй.

- Яг хагалгаанд орох үед хагалгааны ширээнд ямар процесс өрнөдөг вэ?

-Хамгийн эхлээд бэлтгэл үйл ажиллагаа, хагалгааны өрнөл, хагалгааны дараах гэсэн 3 үе шат бий. Бид нар яг олон улсын түвшинд таарсан хагалгааг хийж байгаа. Хагалгааны дараа хяналт эдгэрэлтийн үеийг хэлж байгаа. Энэ үе шат зөвхөн гоо сайхны мэс ажилбарууд биш бүх төрлийн эрүүл мэндийн хагалгаа хийхэд хийгддэг зүйлүүд. Цаг хугацааны хувьд тухайн хүн ямар хагалгаа хийлгэх ямар хэмжээний зай талбайг хамарч хийгдэхээсээ шалтгаалж хагалгаанд орох цаг өөр өөр байдаг.

"Хамгийн гол нь эмч болон эмнэлгээ зөв сонгож, өөрийн сэтгэл зүйг сайтар бэлдэх хэрэгтэй"

- Хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн гол нь эмч болон эмнэлгээ зөв сонгох хэрэгтэй. Мөн шуналтаж болохгүй. Гар хөл, харвингийн өөхийг зэрэг соруулах хагалгаанд орно гэдэг тухайн хүн өөрийгөө том эрсдэлд оруулж байна гэсэн үг. Мөн хагалгаанд зөв сэтгэл зүйтэй орох нь их чухал юм.

- Ярилцлага өгсөнд баярлалаа.

ЦЕГ: Цэвэр бохир ус холилдсоноос болж, мөн гараашандаа живж нас барсан тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ
ЦЕГ: Цэвэр бохир ус холилдсоноос болж, мөн гараашандаа живж нас барсан тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.