Ховд аймгийн бүх сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж, 17 сумаас 13 нь автозамтай болжээ. Ховд, Эрдэнэбүрэн сумдын автозамын ажил ид өрнөж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил хурдацтай үргэлжилж, Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэлсэн гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
Тодруулбал, Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань эрдэнийн нутаг руу 56.9 км авто зам тавих ажил ирэх жил бүрэн дуусах юм байна.