Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй аадар борооны улмаас үер болж төмөр зам угаагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт - Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд – Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулсан бөгөөд сэргээн засах ажил дуусч галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 26-ний 12 цаг 09 минутанд нээлээ.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

Э.Ганцэцэг: Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан
Э.Ганцэцэг: Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.