Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Агаарын хөлөгт амаржсан эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 9-ны өдөр дөрвөн лабораторид нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3,
  • Долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 261,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 29,
  • Тандалтын зорилгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгээс санамсаргүй байдлаар цуглуулсан 9, 
  • Ачаа тээврийн 25 жолооч,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хянагдаж буй 1 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 227 байна. Үүнээс 197 хүн эмнэлгээс эдгэрч гарсан, 30 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 27 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. Мөн жирэмсэн эмэгтэй нэг, чихрийн шижин өвчтэй нэг иргэн эмчлүүлж байна.

Долдугаар сарын 11-ны 01:00 цагт ирсэн Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан 42 настай эмэгтэй агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр хүүхэдтэй боллоо. Эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна" гэв. 

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.