Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрсайхан: СХДЭМТ-ийн В1 давхарт орсон усыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхарт усанд автсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар тус эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан "Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхрын ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсон. Бид усыг шавхаж дуусгасан.

2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй , хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан "Хөх бүрдний эх ХХК"-иар хохирлоо барагдуулах болно. 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа.

Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно" гэх тайлбарыг өгсөн.

Мөн тэрбээр өнөөдөр "СХДЭМТөвийн В1 давхрын борооны ус орсон хэсгийн цэвэрлэгээ дуусаж халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Өргөтгөл барьсан Хөх бүрдний эх ХХК захирлыг авчирч, дахин ус орхоос сэргийлэх арга хэмжээ авна" гэлээ.

Албан тушаалаа ашиглаж, ашигт малтмалын хайгуулын гэрээ хийсэн Төв аймгийн Сэргэлэн сумын удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Албан тушаалаа ашиглаж, ашигт малтмалын хайгуулын гэрээ хийсэн Төв аймгийн Сэргэлэн сумын удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд