ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг ирүүллээ. Тодруулбал, "Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орно. Иймд ард иргэд та бүхэн үер, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
- Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
- Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэрэмжтэй байх
- Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна" гэв.