Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол шинээр бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов танилцуулж байна. Тэрбээр,

"Эрүүл мэндийн голлох үзүүлэлтүүдийн хувьд, энэ оны эхний хагас жилд 33 мянган хүүхэд төрсөн байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгсөд 25,3 мянга болж, өнгөрөгч оны мөн үеэс 90,2 хувиар буурсан. Үүнд коронавирусийн халдварын тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн.

Харин салхин цэцгээр өвчлөгсөд 6,991 буюу 6,8 дахин, гар хөл, амны өвчнөөр өвчлөгсөд 3,052 буюу 8,2 дахин нэмэгдсэн байна.

Мөн энэ оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол илэрч, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн" гэв.

ШУУД: ҮСХ-оос нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна
ШУУД: ҮСХ-оос нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.