Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины эд ангид хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн "Зүлэгт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн байна.

Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 14:43 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын ‘’Приус-30’’ загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөж, тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж, Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Нэг зам-Нэг соёл: Би зөвхөн автомашин жолоодож яваагүй, өөрийнхөө болон хамт яваа гурван найзынхаа хувь заяаг залж явна
Нэг зам-Нэг соёл: Би зөвхөн автомашин жолоодож яваагүй, өөрийнхөө болон хамт яваа гурван найзынхаа хувь заяаг залж явна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.