Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YONHAP: Үерийн улмаас 40 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй алга болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

БНСУ-д үер бууж, 40 хүн амиа алдаж, 9 хүн ор сураггүй алга болоод байгаа талаар YONHAP агентлагт мэдээлжээ. Тиймээс БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хүчтэй аадар борооны үр дагаврыг арилгахын тулд гамшгийн тусгай бүс тогтоох, нөөц бололцоо, бодлогын арга хэмжээг дайчлан ажиллахыг тушаасан байна.

Ерөнхийлөгч Юн "Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид бүгд нөхцөл байдалд нухацтай хандаж, боломжтой бүх нөөцийг дайчлах хэрэгтэй" гэв.

Мөн аврах ажиллагааг шуурхай явуулахын тулд газар дээр нь онцгой хүчин чармайлт гаргахыг уриалж, ирэх мягмар гарагт буюу маргааш дахин бороо орох төлөвтэй байгаа тул болгоомжтой байхыг ард иргэддээ уриалав.

Түүнчлэн тэрбээр "Үерт өртөмтгий бүс нутгуудад зохих менежмент байхгүйгээс олон хүний ​​амь нас хохирч байна хэмээгээд, эмзэг бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал" гэдгийг онцоллоо.

ЦЕГ: Эмнэлгээс дүрс оношлогооны процессор хулгайлсан гэх хэргийг шалгаж байна
ЦЕГ: Эмнэлгээс дүрс оношлогооны процессор хулгайлсан гэх хэргийг шалгаж байна
 
Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляцыг хөөрөгдүүлж  амьжиргааны түвшин уруудах дохио болж байна
Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляцыг хөөрөгдүүлж амьжиргааны түвшин уруудах дохио болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.